МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймаг БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2021.09.06
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймаг БНТУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атеш Заферийн хамт /2021.09.04-05/ Дорноговь аймагт ажиллаж байна.

Тэрээр Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Атеш Зафер, ТИКА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Устаөмэр Эмрах нарыг аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй танилцуулж, ТИКА олон улсын байгууллагаас Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урлаг танхимыг засварлан тохижуулж, мөн 13 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг барьж өгөхөөр боллоо.

Тус аймаг Бүгд найрамдах Турк улстай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд цаашид боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

ШИНЭ МЭДЭЭ