2021.09.03
Орон нутгийн хөгжил
Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагын хүн хүч, машин техникийг нэмэгдүүлэхээр боллоо
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Алтай нутгийнхаа байгалийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад бодлогын дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Үүний нэг бол хууль бусаар алт хайн ухагсдаас Аж Богдын нуруу, Хан Тайширын нуруу, Ээж хайрхан уулын бүс нутаг орчмыг хамгаалах асуудлаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт албан хүсэлт хүргүүлж, ГОВЬ-АЛТАЙ аймаг дахь цагдаагийн газарт экологийн цагдаагийн орон тоог 2-оор нэмэгдүүлж, аймгийн цагдаагийн газрын хэрэгцээнд суудлын болон туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэснийг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2021 оны 8 сарын 19-ны албан тоот бичгээр надад мэдэгдлээ.
Эрхэм сайд танд болон ЦЕГ-ын удирдлагуудад гүн талархал илэрхийлье.
Алтайн ард түмний төр дэхь төлөөллийн хувиар 2021 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд
- "Говь-Алтай аймгийн зарим хамгаалалтанд авах шаардлагатай газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах” тухай хуулийн төслийг санаачлах,
- Цөлжилт нэмэгдэж байгаа баруун болон төвийн бүсийн аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамтаар байгуулсан Цөлжилтийн эсрэг түр хороо цөлжилт, бэлчээр усыг хамгаалах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах,
- Усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх,
- Малын үүлдэр угсааг сайжруулах, нутгийн иргэдийн амжиргааг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19