http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдаж байна
2021.09.01
Эдийн засаг, Худалдаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдаж байна

Монгол Улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нарийвчилсан эрх зүйн зохицуулалтгүй.

Нийгэм, эдийн засгийн шаардлагаар энэ төрлийн хуулийг Д.Өнөрболор тэргүүтэй Улсын Их хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан төслийн Ажлын хэсгийн уулзалт боллоо. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийг зохицуулах хуультай болсноор бие даасан хуулийн зохицуулалтгүй учраас төр болон хувийн хэвшлийн түншлэл амжилттай болж чаддаггүй, томоохон төсөлд хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж хомс зэрэг асуудлууд цэгцэрч, шийдэгдэх юм.

“УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Үр өгөөж талаас нь аваад үзэх юм бол олон арван төслүүдийн хэрэгжилтээр дамжуулаад олон мянган ажлын байр нэмэгдэнэ, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болно. Улсын төсөвт ирэх дарамтыг бууруулах замаар эдийн засгийг сэргээхтэй зэрэгцээд нийгэмд тулгараад буй олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм”

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай болвол үүнийгээ дагаад дэд бүтэц, бүтээн байгуулалт, ажлын байр бий болох, эдийн засгаа тэлэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ