МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл баруун аймгууд дахь намын гишүүдтэйгээ уулзалт хийж байна
2021.08.06
Улстөр

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл баруун аймгууд дахь намын гишүүдтэйгээ уулзалт хийж байна

УИХ-н гишүүн, АН-н дарга О.Цогтгэрэл алслагдсан аймаг, сумдын намын байгууллагын идэвхтэн, гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал бодлоо солилцож байна.

Тэрээр уулзалтынхаа талаар “Олон ястны нутаг Ховд аймагт Алтайн өвөр бэлд Үенч, Булган, Алтай сумдынхантайгаа үдэш оройг үл тоон хөгжил, ирээдүйн тухай хүүрнэлдэн суулаа.

"Сонгууль болохоор амилдаг, албан тушаал ярихаар идэвхждэг, хоорондоо алба, ажил булаацалддаг, муухайгаар хэлбэл "хөгшин" нам болж нийгэмд бид харагдаж байна. АН яагаад залуусын нам байхаа больчихов, яагаад залуусын зүрх сэтгэлд, сонголтонд оршихоо байчихав гэдэгт үнэлэлт өгч, өөрчлөгдөж чадахгүй бол бид дахиад ч ялагдана" хэмээн намын гишүүд, сонгуультнууд ахмад, залуучуудгүй халаглан өгүүлэх.
Тийм ээ, үнэн. Биологийн нас залуу ч арга ажиллагаа, асуудалд хандах хандлагаараа бид аль хэдийн "хөгширчээ". МАН ч сайндаа залуусын сонголтонд үлдээд байгаа юм биш ээ. Тэдний сонсдог дуу, үздэг суваг, биширдэг нөлөөлөгчдийг хэрэгтэй цагт нь худалдаж авах замаар "аргалаад" байгааг нь бид мэднэ.

Залуусын зүрх сэтгэл, сонголт, итгэлд хүртэл намаа, арга барилаа, ажлын хандлагаа өөрчилж, аргалахгүйгээр ажиллаж, хамгийн гол нь тэдний амьдралын хэв маяг нь болох иж бүрэн шинэчлэл АН-ыг хүлээж байна. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийг та бид цугтаа хийцгээнэ” хэмээн цахим хуудастаа бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ