http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Сэргэлэн: Зүүн үзүүрийн цэгийг хатуу хучилттай замаар холбох ажилд 26.900 сая төгрөгийн санхүүжилт тусгахаар боллоо
2021.08.23
Зам, Тээвэр

Ц.Сэргэлэн: Зүүн үзүүрийн цэгийг хатуу хучилттай замаар холбох ажилд 26.900 сая төгрөгийн санхүүжилт тусгахаар боллоо

Монгол Улсын авто замын хэвтээ тэнхлэгийн зүүн үзүүрийн цэг Чойбалсан хотоос Монгол-Хятадын хилийн “Хавирга” боомт хүртэлх 124,5 км хэсгийг хатуу хучилттай замаар холбох ажил Монгол Улсыг 2020-2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд болон “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд багтсан.

Уг ажлыг эхнээс нь анхаарч санаа тавин, шийдвэр гаргах шатнаас нь эхлэн хөөцөлдөж буй хүн нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн билээ.

Зам тээвэр хариуцсан бодлогын яам уг ажлын эхлүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр 2022 оны Улсын төсөвт 26.900.0 сая төгрөгийн санхүүжилт тусгахаар болжээ.

undefined

Улс, орон нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авто замын асуудал чухал үүрэгтэй байдаг гэдгийг олж харан уйгагүй хөөцөлдсөн Ц.Сэргэлэн гишүүний хичээл зүтгэлээр Чойбалсан хотоос Монгол-Хятадын хилийн “Хавирга” боомт хүртэлх 124,5 км хэсгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлэх хөрөнгө төсөвт тусгагдлаа.

Автозамын уг бүтээн байгуулалт хийгдсэнээр Чойбалсан сум аймгийн төвтэйгөө хатуу хучилттай авто замаар шууд холбогдож цаашдаа Гурванзагал, Чулуунхороот сумдууд хатуу хучилттай авто замд холбох нөхцөл бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ