http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хяналтын монитор хандивлав
2021.08.19
Эрүүл мэнд

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хяналтын монитор хандивлав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан өвчтөний хяналтын монитор хандивлалаа.

Өвчтөний хяналтын монитор нь өвчтөн болон эмчлүүлэгчийн биеийн байдал, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг тасралтгүй хянаж ажиллах боломжийг олгодог, эмнэлгийн салбарт зайлшгүй байх шаардлагатай аппарат юм. Хяналтын монитороор хүний биеийн амин чухал үзүүлэлтүүд, ECG-зүрхний цахилгаан бичлэг /3- с 12 сувагт/ , NIBP-цусны дээд доод даралт, Spo2-цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, Temp-биеийн температур, Resp-амьсгалын тоог нэгэн зэрэг харуулдагаараа онцлогтой. 

Ц.Даваасүрэн гишүүний хандивласан монитор нь Mindray брэндийн Ep M-12 маркийнх бөгөөд 6300 ам.долларын үнэтэй аж. Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа, өндөр үнэтэй тоног төхөөрөмжөөр хангасан нь цар тахлын энэ үед өвчтөний биеийн байдлыг хянах боломж олгож иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд онцгой тусламж боллоо хэмээн эмнэлэг, орон нутгийн иргэд, эмч, мэргэжилтэнүүд талархаж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ