МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал 11 өрхөд иж бүрэн гэр бэлэглэлээ
2021.08.18

УИХ-ын гишүүн Н.Учрал 11 өрхөд иж бүрэн гэр бэлэглэлээ

Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсон Ням-Осорын Учрал гишүүн тойргийнхоо  тусламж дэмжлэг шаардлагатай 11 өрхөд өнөөдөр иж бүрэн гэр бэлэглэлээ. Гэр бэлэглэсэн өрхүүд нь бага насны хүүхэдтэй залуу гэр бүл, өндөр настнууд байлаа.

Уг сайн үйлсийнхээ талаар “Миний хувьд 2016 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсоноосоо хойш иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тэднийхээ амьдралд дэмтэй, эргэх холбоотой ажиллахыг хичээсээр ирсэн. Хэдийгээр бидний үүрэг хууль батлах хэдий ч иргэдийгээ өмсөх хувцастай, орох оронтой, халуун дулаан, аятай тухтай амьдруулахын тулд чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм.

Энэ ч зорилгынхоо хүрээнд өнөөдрийн билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийнхээ 11 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Гэрт нь үргэлж аз жаргал гэрэлтэж, инээд хөөртэй, элбэг хангалуун, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе”хэмээн сошиал хуудастаа бичжээ.  

ШИНЭ МЭДЭЭ