МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НАМЗХ "Хөгжлийн хөтөлбөр-2030" бодлогын баримт бичгээ баталжээ
2021.08.18
Улстөр

НАМЗХ "Хөгжлийн хөтөлбөр-2030" бодлогын баримт бичгээ баталжээ

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ -ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанаар нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан байна.

Бага хурлын IV хуралдааны үеэр холбооны гишүүддээ болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх "Нийгмийн Ардчилал" академи, "Нийгмийн ардчилал" залуучуудын сан, "Нийгмийн Ардчилал" судалгааны институтийг байгуулан ажиллаж буйгаа тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал нийт Бага хурлын гишүүддээ танилцуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ