МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Вакцин зөөвөрлөхөд хөргүүртэй машинаар үйлчлэв
2021.05.07
Эрүүл мэнд

Вакцин зөөвөрлөхөд хөргүүртэй машинаар үйлчлэв

Завхан аймгийн хэмжээнд 2021.04.05-аас эхлэн 4 удаагийн татан авалтаар 56256 хүн тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакциныг авч зорилтот хүн амынхаа 77,2%-ийг дархлаажуулалтын эхний тунд, 4739 иргэн буюу 10.08 %-ийг 2 удаагын бүрэн тунд хамруулаад байна.

Вакциныг алслагдсан бүс нутагт их хэмжээгээр тээвэрлэх үйл явцад вакцины хадгалалт, зөөвөрлөлтийн онцгой горимыг мөрдөж ажиллахад хүндрэл үүсээд байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг зүтгэл гарган туслаж вакцин зөөвөрлөх зориулалтын хөргүүртэй машинаар үйлчилж, туслалаа.

Монгол Улсын Засгийн газраас ард иргэдээ дархлаажуулах ажлын хүрээнд Завхан аймагруу ээлжит 34000 тун вакцин зөөвөрлөлтийн зориулалтын хөргүүртэй автомашинаар тээвэрлэгдэн замдаа гарлаа.

ШИНЭ МЭДЭЭ