“Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг” байгуулав
2021.08.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг” байгуулав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, Ч.Ундрам нар  нар "Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих" бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.

 Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдлоос шалтгаалан дэлхийн улс орнууд байгалийн баялгийг үр ашигтай ашиглах, орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, ногоон эдийн засгийн тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, олон улсын эдийн засгийн харилцаанд үр ашиггай оролцох шинэ боломж бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

    Монгол Улсын Их Хурал ногоон хөгжлийн бодлогын бичиг баримтыг 2014 онд баталсан. Тус бодлогын бичиг баримтад ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилгыг тодорхойлсон.

    Иймд Монгол Улс нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгааг бататгаж ногоон хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нэр бүхий гишүүдийн хамт "Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг” байгуулан ажиллахаар болжээ

ШИНЭ МЭДЭЭ