МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа
2021.07.16
Гадаад харилцаа

Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа

Азийн Парламентын Ассамблейгаас зохион байгуулдаг ээлжит хурал өнөөдөр (2021.07.14) цахимаар болж, энэ удаа тус Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа.

Цахим хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын парламентын гишүүн, тус байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам даргалж, гишүүн орнуудаас 20 улсын парламентын 60 гаруй төлөөлөгч оролцов.

Уг хуралд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцлоо.

Цахим хурлын нээлтэд байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам, Азийн Парламентын Ассамблей (АПА)-г даргалагч орон болох Бүгд Найрамдах Турк Улсын парламентын гишүүн Асуман Эрдоган болон АПА-н Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Реза Мажиди нар тус тус үг хэлж, илтгэл тавив. 

Хуралдааны эхэнд Ази дахь эмэгтэй парламентчдын нөхцөл байдал, статусын талаар оролцогчид илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв. АПА-н өмнөх тогтоолоор Нийгэм, соёлын байнгын хорооны харьяанд Эмэгтэй парламентчдын тусгай хороо байгуулах шийдвэр гаргасан юм.

ШИНЭ МЭДЭЭ