http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.08
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Хуультай байсан байж яагаад урт хугацааны бодлогоо мөрдөхгүй яваад байсан юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Энэ хуульд анхаарч, өөрчлөлт оруулъя гэж байгааг дэмжиж байна. Харин яагаад хуультай байсан байж урт хугацааны бодлогоо мөрдөхгүй яваад байсан юм бэ? гэдэгт асуудал байна. Бусад оронд болдог манайд болдоггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг шийдсэн гээд байгааг төгс шийдэл биш гэж бодож байна. Өмнө нь Үндсэн хуульд хуулийг дээдэлнэ гэсэн заалт байсан. Хуулиуд дээр урт хугацааны бодлогоо дагаж мөрдөнө гэж байсан. Том намууд зөрчөөд, халамжийн амлалт болж хувирдаг. Бид хариуцлагатай хууль сахих ёс суртахуун гишүүдэд байна уу? Чадварлаг бүтэцтэй байж ажил явна.

Яамнаас гадна хүрээлэнгүүд байдаг. Манайд ийм бүтэц алга. Хөгжлийн бодлогоо 5 жилээр баталдаг гэтэл намууд 4 жилээр засаглаж байгаа. Нэг нь нэгийнхээ хийсэн ажлыг үргэлжлүүлэх үү гэдэг бас тодорхойгүй байгаа. Намууд ард түмний сэтгэл зүйд тохируулсан амлалт өгдөг. Ер нь хөгжлийн бодлого улс төрчдийн ёс зүйтэй маш их холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийднэ гэдэгт эргэлзэж байна. Харин боловсон хүчнээ бэлтгэж бүтцээ бий болгоё.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа     

ШИНЭ МЭДЭЭ