МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.07
Улстөр

С.Одонтуяа: Албан тушаалтан нь хуулийнхаа дагуу хохиролоо төлөхөө болиод байгууллага төлж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Төрийн албаны тухай хуулиар ажилтныг хууль бусаар халсан дарга нь хуучин байгууллага нь хохирлыг төлдөг байсан бол одоо шинэ хуулиар албан тушаалтан төлдөг болсон. Гэтэл Авлигатай тэмцэх газрын мэдээллийг сонсоход сүүлийн хоёр, гурван жилд албан тушаалтан нь хуулийнхаа дагуу хохиролоо төлөхөө болиод байгууллагаас төлбөр нь гарч байна гэсэн байсан. Тэгэхээр энэ чиглэлээр танайх мэдээллээд орхисон уу эсвэл ажил хийж байна уу? Жилд хичнээн, хэдэн төгрөгний хохирол улсад учираад байна. Чи хэрэв тоог нь яг одоо мэдэхгүй бол дараа нь надад албан бичгээр хүргүүлээрэй. 

Санал хэлье. Би өөрөө Цагаатгалын комиссын даргаар ажиллаж байна. Энд 1990 хүртэлх хэлмэгдэгсдийн өргөдөл, хэлмэгдсэн байдалтай танилцахад маш аюултай нөхцөл байдлууд үүссэн байдаг. Энэ бол улс төрийн чиглэлээр хэлмэгдүүлсэн байсан. Энд нийгэмд ямар ойлголт өгсөн байдаг гэхээр энэ гадаадын тагнуул, хувьсгалын эсэргүү байсан гэж нийгэмд тарснаар нийгэм нь тухайн хүнийг ялладаг маш аюултай юм. Энэ чиглэлээр буюу хүний эрхийг нь хангах чиглэлээр маш сайн анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл иргэний олон улсын факт гэдэгт тэр хүн гэдгээс үл хамаараад хүний эрхийг нь хамгаалах ёстой. Танай байгууллагад хүний эрхийн зөрчилтэй холбоотой, хянадаг бүтэц бүрэлдэхүүн, мэргэжилтэн байдаг уу? Энэ тал дээ залуу хүн онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна.

Түүний асуултад Авилгатай тэмцэх газрын Дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ