МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Орон нутгийн хөгжил

Х.Ганхуяг: Нийслэлийн өмчид юу юу орсон талаар маш тодорхой байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

2017 оны хуулиа дэвшилттэй хууль орж иржээ. Хот тосгод болон Захиргааны эрх зүйн хуулиуд орхигджээ. Нийслэлийн өмчид юу юу орсон талаар маш тодорхой байх ёстой. Эцсийн өмчлөгч нь нийслэлийн иргэд байх ёстойгоос гадна тэдгээрийн өмнөөс хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч нь НИТХ байна гэсэн үзэл баримтлалыг суулгах шаардлагатай. Ямар тохиолдолд, ямар өмчийг Нийслэлийн Засаг дарга шилжүүлж авах нь тодорхой байх хэрэгтэй. Энэ хуулийн 22-р зүйлд Нийслэл хот гадаадад төлөөлөгчтэй байна гэж байна.Тэгэхээр энэ төлөөлөгч ямар зардлаар, юу хий нь маш тодорхой байх хэрэгтэй учраас үүнийг тодруулъя. 

Түүний асуултад ажлын хэсгийн зарим гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ