http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Төсвийн орлогыг бүрдүүлэхэд шинэчлэл хийх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Бид 2020 оны төсвийн гүйцэтгэлийг баталсан. Монгол Улсын 2020 оны төсөв бол 4,4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг 2,1 их наядын алдагдалтай байхаар баталсан байсныг 3,6 их наяд болгож өөрчлөхөөр оруулж ирж байна. 

Өнгөрсөн оны 11-р сард батлахдаа 2,1 их наядын алдагдалтай байхаар баталсан. Тэгэхээр энэ тоог хагас жил тутамд өөрчлөх юм бол өөрчлөх батлах шаардлага байна уу? Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хугацаагаа хэдий болтол сунгах юм бэ? Энэ бол төсвийн дунд хугацааны бодлого гэж ойлгож байгаа. Бодлого маань маш тогтворгүй байна. 

Цар тахлын нөхцөл байдал яагаад бодитоор үнэлэхгүй байгаа юм бэ? Энэ төсвийн алдагдлын хэмжээ өссөөр байгаа нь халамжийн бодлоготой шууд холбоотой гэж ойлгож байгаа. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд шинэчлэл хийх шаардлагатай байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжмээр байна. Гадаад дотоод худалдааны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Ажлын байрыг бий болгож, эдийн засгийг сэргээх шаардлага байна. 

ШИНЭ МЭДЭЭ