http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.06
Эдийн засаг, Худалдаа

Ц.Даваасүрэн: Ирээдүйн өв сангийн 1,3 их наяд төгрөг хаана байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.07.06\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Ирээдүйн өв сангийн үлдэгдлийг 1,6 их наяд байна гэсэн. 2020 оны төсвийн үр дүнгийн үзүүлэлт хүснэгтийн дээрээс 3 дахь эгнээнд харахаар 2017 онд 357 тэрбум, 2018 онд 620 тэрбум, 2019 онд нэг их наяд дөч, 2020 онд 914 тэрбум төгрөгийг ирээдүйн өв санд төвлөрүүлсэн байна. Энэ нь нийт 2,9 их наяд гэсэн үг. Тэгвэл яагаад 1,6 их наяд дансанд байгаа юм бэ? 1,3 их наяд нь хаана байна вэ? 

Ирээдүйн өв сангийн хуулиар 2030 он хүртэл зарцуулахгүй байх хуультай. Зарлагын хяналтын дэд хороо хариулж өгнө үү. 

Түүний асуултанд Зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ