http 128
2021.07.05
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Г. Амартүвшин: Хариуцагч нь зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл цааш алдагдах эрсдэлийг хэрхэн тооцоолж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Энэ хуулийг уншихаар эзэн зөвшөөрвөл хувь хүний мэдээлэл цаашдаа хяналтгүй болох эрсдэл үүсэх юм байна. Банк, аж ахуй нэгжийн үйлчилгээ авахаар гэрээ байгуулахад нэг заалт дээр нь мэдээллийн дамжуулж болно гэсэн заалт орчихсон байхад анзаарахгүй гарын үсэг зурчихвал зөвшөөрөл болох юм байна. Мэдээлэл цуглуулах, дамжуулах, ашиглах боловсруулахад нь зөвшөөрөл авах заалт орсон уу? Мэдээлэл маш их алдагдаж байна. Сошиалаар хувь хүний гар утас, оршин суугаа хаяг, регистр олдох боломжтой болсон. Хэрвээ ийм мэдээллийг задруулахад ямар хариуцлага ногдуулахаар зааж байгаа вэ?  

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ