http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.01
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Мэдээллийг хадгалах зохицуулалт тодорхой бус байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Мэдээллийн аюулгүй байдлын хуулийг цахим орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэж байгаа үед оруулж ирж байгаа нь их сайшаалтай юм. Хуультай танилцахад Мэдээллийн аюулгүй байдлын хууль бусад хуультайгаа зөрчилдөх олон зохицуулалтууд харагдаж байна.

Мэдээллийг хамгаалах, хадгалах гэсэн хоёр чиг үүргийг салгаж байгаа гэж ойлгож байна. Хадгалах чиг үүрэг нь тодорхой бус байна. Б.Энхбаяр гишүүн хэлж байсан хууль байхгүй дата төв буюу мэдээллийг хадгалж байгаа байгууллага нь хамгаалалтыг давхар хариуцаж байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах төвийг байгуулаад Тагнуулын байгууллагын дэргэд авчирна гэдэг зохимжтой зүйл биш. Иргэдийн бүх мэдээ мэдээллийг хадгалж, төрийн үйлчилгээ явуулж байгууллагатайгаа харилцан хамтран ажиллах боломж тун тааруу болох юм байна. Ер нь мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулаад бусад байгууллагатайгаа хэрхэн хамтарч ажиллах тал дээр ямар зохицуулалтыг энэ хуулиар хийж байна вэ? 

Төсвийн гүйцэтгэлийг харахад Мэдээллийн төвтэй холбоотой төслүүдийн хэрэгжилт нь 99 хувьтай харагдаад байна. Тэгж их сайн хэрэгжээд байна уу? Төсөв, мөнгө энд дагалдаж орж ирэхгүй бол Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах төв байгууллаа гээд томоохон аюулгүй байдлын системийг бий болгох бололцоо одоогоор байхгүй байна. Тэгэхээр төсөв, мөнгөө дагаж орж ирэхгүй бол амьгүй л хувилбар болох гээд байна. Технологийн төсөл хийхээр гүйцэтгэл нь өндөр байдаг, үр дүн байхгүй байдал одоо хүртэл байсаар байна. 

Түүний асуултад Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ