http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ: Ажлын хэсэг байгууллаа
2021.07.01
Улстөр

НББХ: Ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг сонссоны дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ