МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.30
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нөхөн олговрыг хэзээ өгч дуусгах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нөхөн олговрыг хэзээ өгч дуусгах вэ? Хууль зүйн байнгын хороон дээр Н.Алтанхуяг гишүүн асууж Сангийн сайд хариулахдаа их буруу ойлголт нийгэмд өгсөн. Ямар их мөнгө өгдөг юм бэ? Харин тийн одоо ийм их мөнгө өгөхгүй гэсэн буруу ойлголт байна. 2018 онд УИХ-аар хуулийн баталсан юм.

Цаазаар авагдсан хүний ар гэрт 80 сая, шоронд ял эдэлсэн хүний төрсөн үр хүүхдүүд 40 сая төгрөг гэж баталсан. Энэ 76 гишүүний 40 нь энэ хуулийг баталсан. Иймд батлагдсан хууль дээр олон юм ярьж болохгүй. Энд маш өрөвдөлтэй хүмүүс байдаг. 5 тэрбум төгрөг төсөвлөхөд 62 хүний асуудал шийдэгддэг. Энэ хүмүүсийн мөнгийг хурдан өгч дуусгах ёстой.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулалаа.

ШИНЭ МЭДЭЭ