МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Кино урлагийн хууль батлагдсанаар олон салбарт үр өгөөжтэй байх юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Энэ кино урлагын салбарыг ирээдүйд эдийн засагт хувь нэмэр оруулах салбар гэж харж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байна. Хуулийн үзэл баримтлалын 3-р хэсэгт кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсанаар кино үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшилт гарч улсын төсөьт нэмэлт орлогын бий болгох давуу талтай гэж энэ хууль батлагдсанаар гарах үр дүнг тодорхойлсон байна. 

Эхлээд татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа сан. Гэхдээ үүнийг ил тод, шударгаар зарцуулвал эргээд төсөвт нэмэлт орлого оруулна гэж харж байгаа. Монголчуудаа соён гэгээрүүлэхээс гадна Монголын түүх, соёл,ёс заншил байгалийн сайхныг дэлхийд сурталчилан бусад салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж харж байна. Жишээ нь К-поп харахад Солонгос улсын гоо сайхан, хоол урлаг олон төрлийн үр ашгийг авчирч байгаа.  Энэ хуулийг олон салбарт хувь нэмэрээ оруулна гэж харж байгаа учраас дэмжиж байна. 

ШИНЭ МЭДЭЭ