МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо
2021.06.25
Гадаад харилцаа

“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ.

Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа цуврал цахим арга хэмжээг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.

Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр (2021.06.24) Улаанбаатар-Улаан-Үд зургаа дахь шатны арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

Цахим уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Д.Өнөрболор, мөн БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга В.В.Кильпякова, Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн А.Г.Варфоломеев, В.В.Наговицын, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн В.А.Дамдинов, Улаан-Үд хотын дарга Ю.И.Шутенкова болон албаны бусад хүмүүс оролцож, улс төр, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол болон бусад салбарын хүрээнд дэх хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0105
Controller Execution Time ( User Module / Page )  0.5103
Total Execution Time  0.5208
  GET DATA  
$_GET['id']   24
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,737,864 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/76909
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 24 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '24'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '24' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 24 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '24' 
0.1427   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '76909' 
0.3478   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 24 OR `map`.`user_id` = 24) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)