http 128
Г.Амартүвшин: Энэ хүнд үед бизнесүүдээ хөл дээр нь босгож, харилцан дэмжиж ажиллах ёстой
2021.06.25
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Энэ хүнд үед бизнесүүдээ хөл дээр нь босгож, харилцан дэмжиж ажиллах ёстой

Бизнес эрхлэгчид “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлжээ.
ҮҮнийг дэмжиж УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Тэрээр

Хэдийгээр цар тахлын өндөр эрсдэл байгаа ч бид удаан хугацаанд хязгаарлалттайгаар ажиллаж ирсэн бизнесүүдээ хөл дээр нь босгож, харилцан дэмжиж, хамтдаа энэ хүнд үеийг даван туулах ёстой. Тиймээс та бүхнийг гэр бүл, хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл энхийн төлөө амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан эдгээр газраар соёлтой үйлчлүүлээсэй гэж хүсэж байна.
Маш олон ажлын байрыг бий болгож, тэр хэрээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа бүхий л салбарын бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжих болно.

хэмээн бичжээ. Түүний бичсэн мэдээллийг дэмжсэн иргэд ч олон байна.

ШИНЭ МЭДЭЭ