МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Монгол кино үйлдвэрлэгчдээ хэрхэн бодитойгоор дэмжих вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Кино урлагийг дэмжих тухай хууль бол Засгийн газраас Монголын кино урлагийг шинэ шатанд гаргах соён гэгээрүүлэх, ач холбогдлыг дээшлүүлж, уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулж иргэд олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх гэсэн өргөн агуулгаар өнгөрсөн Засгийн газрын үед Ц.Цогзолмаа сайд байхдаа үзэл баримтлалыг батлуулан миний сайд байх үед өргөн барьсан хууль юм.

Монгол киногоо дэмжих гэж байгаа учраас монгол кино үйлдвэрлэгчидээ бодитоор дэмжье гээд Монгол кино нэгтгэлийн асуудал яригдаж байсан. Энэ ямар яваа вэ? Монгол кино үйлдвэр гэж том обьект хувь хувьсгал нь мэдэгдэхгүй явсаар сүүлдээ газар нь байхгүй болж дууссан сураг байна. Үүн дээр сайд хэрхэн анхаарч байна вэ? Одоо ямар нөхцөлтэй байгаа вэ? Үүнийг түшиглэн уран бүтээлчид тэнд хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж байгааг ашиглаад залуу уран бүтээлчид кино бүтээх боломжийг хангах асуудал яригдаж байсан. Яагаад газар нь байхгүй болоод жижигхэн хашаа л үлдсэн байна вэ?

Ажлын хэсэгт хэд хэдэн зөрүүтэй байр суурь байсан нь нэгдсэн гэж ойлгосон. Ажлын хэсэг энэ асуудал дээр нэгдэж чадсан уу? Уран бүтээлчид санаа бодлоо хэлэх нь зүйтэй байх. Хууль батлагдсаны дараа бидний саналыг тусгаагүй гэдэг асуудал гарах вий гэж үүнийг хэлж байна."

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа. 

Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дараах байр суурийг илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ