http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Эрүүл мэнд

Д.Өнөрболор: Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах шалгуур, нөхцөл тавих хэрэгтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

"Хуулийн хэрэгжих хугацааг сунгах гэж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар МҮХАҮТ-ын судалгаагаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2%-иар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн оноос хойш 548 мянган ажлын байр эрсдэлт өртөж, ДНБ-ний 40 гаруй хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон. Эрүүл мэндийн яамны мэдээллээр С.Энхболд сайд хэлэхдээ 77 мянга гэснийг би буруу сонссон уу ер нь Засгийн газрын сайтад 95 мянган хүн халдвар авч өдөрт халдвар авч байгаа иргэдийн тоо 2000-аас буухгүй байна. 

Энэ хуулиар Засгийн газарт төсвийн болон тодорхой эрх хэмжээг олгосон. 2020 онд цар тахалтай тэмцэхэд 4,8 их наяд төгрөг буюу төсвийн 50% тай тэнцэх хөрөнгийг зарцуулсан гэсэн аудитын тайлан байна. Вакцинжуулалтын үр нөлөө яагаад гарахгүй байна. Хуулийг хэрэгжүүлсэнээр үр дүн хэрхэн хүрсэн бэ? Тайлан мэдээлэл сонсохыг хүсэж байна. 

Хуулийн төслөөр Засгийн газар Эрүүл мэндийн даатгаолын сангийн хөрөнгийг зарцуулах эрх авахыг хүссэн байна. Энэ сан угаасаа даатгуулагчид эрүүл мэндийн улмаасучирч болохуйц санхүүгийн эрсдэлийг хуваалцах үндсэн зорилготой. Цар тахлын үед энэ сангийн хөрөнгийг ямар шалгуураар зарцуулах вэ? Засгийн газар журмаар зохицуулна гэсэн ч тодорхой бус байна. 

Сангийн хөрөнгийг зарцуулах шаардлага, босгыг заавал хуульчлах ёстой гэж би бодож байна. Ингэхдээ цар тахлын нөхцөл, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн бол ч гэдэг юм уу тодорхой интервалиар тодорхойлох зааг хязгаар тавих хэрэгтэй. Тиймээс ийм заалт байх ёстой гэж үзэж байна. Цаашид цар тахлын сөрөг нөлөөг дан төсвөөр дамжуулан бууруулах боломжгүй гэдгийг харж байна. Хуулийн хугацааг сунгалаа гээд өнгөрсөн 1 жил шиг үргэлжилбэл улсын эдийн засаг хүнд байдалд орохоор байна. Тиймээс цар тахлын эсрэг эрүүл мэнд, вакцинжуулалт, эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх бодлогыг хамт тодорхойлох хэрэгтэй бйана. Эдийн засгийг идэвхжүүлж, бизнес эрхлэгчдийг идэвхжүүлэх, үе шаттай төлөвлөгөө гаргаж, хамгаалах, ажлын байрыг дэмжих чиглэлд бодит арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ зохицуулалт хуулийн төсөлд ороогүй байна. Энэ талаар тодруулж асууя."

Түүний асуултанд Шадар сайд С.амарсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ