http 128
2021.06.22
Хууль, эрх зүй

Г.Амартүвшин: Бензин шатахууны чанарт хийсэн гадаад, дотоодын байгууллагын дүгнэлт бий юу?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Хуурамч шатахуун гэж яриад байгаа ч олон улсын туршлагаар түүхий нефтийг буцалгаад температураас нь шалтгаалаад өөр өөр бүтээгдэхүүн гардаг. Иймд хуурамч гэсэн нэршил дээр нь анхаарах хэрэгтэй. Машин унаа эвддэг хулхи шатахууныг нотолсон баталгаатай шинжилгээ байдаг уу? Манайх Газрын тосны үйлдвэр бариад байгаа ч импортоор бүтээгдэхүүн авах юм байна лээ. Энэ үйлдвэр дээр татвараар ачаалалтай ажиллаж байгаа юм биш үү?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.

Г.Амартүвшин: Үйлдвэрлэлийн стандартыг анхаарч, эдийн засгийн боломжоороо хямд шатахуун үйлдвэрлэхийг дэмжих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ