МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.22
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Хариуцлагын тогтолцоог хэрхэн тооцоолсон бэ?

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Маш чухал хууль хэлэлцэж байна. Миний хувьд 10 жилийн өмнө ТББХ-ны дарга байхдаа мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах тухай хуулийн анх батлуулж байсан. Харамсалтай нь тэр хуулийг сайн хэрэгжүүлж амжаагүй байхад өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны хууль гээд пополист маягаар ашиглаад явсан. Энэ хуулийн нэр агуулгыг өөрчлөх гэж орж ирж байна. гэхдээ хариуцлагын тал дээр нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах солилцох боломжтой мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх гээд зарчим болгосон байна.

Энэ зарчмаасаа гадна заалт. Үүнийг шаардаж байгаа бол ажлаас нь халах хэрэгтэй. Төрийн албаны болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл зарим байгууллагад Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг яаж зохицуулсан бэ? Монголд мэдээллийн хулгай маш их бий. Энэ хуулийг маш сайн хийж чадвал дарангуйлалтай нийгэм бий болохгүй.Төрийн байгууллага талд нь илүү анхаараад байна.Мэдээлэл чөлөөтэй хүлээн авах эрх бол энэ хуулийн амин сүнс шүү.       

Түүний асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Ж.Сүхбаатар: Иргэдэд мэдээлэл авах боломж бүрдсэнээр Ардчилсан төрийн үнэт зарчим хэрэгжинэ

ШИНЭ МЭДЭЭ