2021.06.18
Хүний эрх

Б.Энхбаяр: Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх маш их зөрчигдөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

"Уг илтгэлд бичигдсэн хоёр тохиолдлыг би уншиж өгье. Учир нь цар тахлын үед Монгол Улсын бүх иргэний эрх, эрх чөлөө хөндөгдсөн. Үүн дунд хамгийн их анхаарах ёстой хэсэг бол зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа  юм. Энд бичсэн тохиолдлыг уншиж өгье."

Иргэн 1: ...Би тэргэнцэртэй ганц бие ээж. Ариун цэврийн цаас, саван, ойр зуурын хүнсээ хүүхдээ дэлгүүр гүйлгээд авдаг. Гэтэл дэлгүүрүүд хөл хорионы үед хүүхдэд үйлчлэхгүй гэсний улмаас охин бид хоёр юм юмаар гачигдаж байна. Хямд үнэтэй зах дэлгүүр лүү явуулахгүй болохоор ойр хавийн дэлгүүрээс үнэтэй авч байна.  Ойр хавийн эмийн сангуудад катидр байхгүй тул 2 хоног бие засахад хэцүү байлаа.

Иргэн 2: ...Би үйлдвэрт ажилладаг. Улаанбаатар хотод таягтай явахад хэцүү байдаг. Зам гарах, шатаар явах, хаалга онгойлгоход дандаа бусдын тусламжийг авдаг. Цар тахал гарснаас хойш хүмүүс туслахдаа дуртай биш болсон. Хүмүүсийн зөв. Би ч хүмүүст саад болмооргүй байна. Гадуур гарахдаа хүмүүсийн амны хайрцагаар  яриаг нь ойлгоод ажлаа амжуулчихдаг байсан. Гэтэл бүх хүмүүс маск хэрэглэж байгаа болохоор сонсголгүй хүмүүст бэрхшээл тулгарч байна.

"Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдийн эрх зөрчигдөж байна. Энэ тал дээр ХЭҮК ямар арга хэмжээ авч байгаа вэ?"

Түүний асуултанд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ