2021.06.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Хүн ам зүйн төрийн бүтэцтэй байх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Монголчууд малынхаа удмын санд чухал анхаарал хандуулдаг хэрнээ хүн ам зүйн бодлогоо орхигдуулсан гэж шүүмжилдэг. Би үүнтэй санал нэг байдаг. ХНХ-ын сайдын эрхлэх асуудалд гэр бүл, хүүхэд залуучууд гэсэн асуудал ордог ч нийгмийн тулгамдсан тэтгэвэр, нийгмийн даатгал гэсэн асуудалдаа гол анхаарч хүн ам зүйн асуудлаа төдий анхаарч чадахгүй байна. 

Төслийн 1.3-т Хүн ам зүйн асуудал эрхлэх төрийн бүтэц бий болгох шийдвэрийг 2021онд багтаан граган хэрэгжүүлнэ гэсэн байна. Үүнийг дэмжиж байна. Гэр бүл, залуучуудын асуудал хүн ам зүйн бодлготойгоо хамт байх тул энэ бүтцэд оруулах нь зүйтэй. Ийм бүтэцтэй болчихвол тогтоолын төслийн бусад заалтууд хэрэгжээд явах боломжтой.  Тиймээс энэ бүтцийг ямар статустай байвал зохимжтой гэж үзэж байна вэ?"

Түүний асуултанд тогтоолын төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ