2021.06.17
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Боловсролын салбарын цар тахлаас үүдсэн хоцрогдлыг арилгах чиглэлд ямар ажил хийх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Алсын хараа, Таван жилийн үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөртэйгээ уялдуулаад жил бүр төлөвлөгөө боловсруулаад дараа нь төсвөө боловсруулдаг болж байгаа нь маш сайн хэрэг. Өмнө нь бид социализмын үед улсын төлөвлөгөөний комисс 5 жилийн төлөвлөгөө боловсруулаад түүнийхээ дагуу ажиллан, хариуцлага тооцдог байсан тухай гишүүд өмнө нь хэллээ.
Миний санаа зовж бүй зүйл бол орон нутагт хэрхэн бууж хэрэгжих вэ? Орон нутгийн зарим нэг удирдлагуудаа Алсын хароаа 2050-аас ямар ямар ажил та бүхний ажилд тусгагдсан талаар асуухаар уялдаагүй байгаа хүмүүс байх шиг байна. Тиймээс энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутаг руу буулган, нарийн задалж, шат шатанд нь төлөвлөгөө хийх хэрэгтэй гэж үзэж байна.
1. Зорилго 2.2.1, 2.3.15-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спорт цогцолбор барих, тусад нь тусгай цэцэрлэг, сургууль барих гэсэн байна. Эдгээр иргэдийг тусад нь тусгаарлах нь ямар ач холбогдолтой вэ? Эдгээр иргэд өөрсдийгөө бусад хүмүүстэй хамт байлгах хүсэлтэй байхад бид тусгаарлаад байгаа шалтгааныг асуумаар байна.
2. Боловсролын салбарын хэсэгт дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн талаар ямар ажил төлөвлөж байгаа вэ? Би тийм дорвитой ажил харахгүй байна. Түүнчлэн цар тахлаас үүдсэн хоцрогдлыг арилгах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ? гэсэн асуултуудыг асуумаар байна."
Ч.Ундрам гишүүний дээрх асуултанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28