http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хөгжлийн бодлого мөрөөдлийн жагсаалт биш, тооцоо, судалгаа сайн хийсэн байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хөгжлийн бодлого мөрөөдлийн жагсаалт биш байх хэрэгтэй.Тооцоо, судалгаа сайн хийсэн байх ёстой. Хуудас 27-28 дээр байгаа 3.2-17-18 дээр Зэс хайлуулах үйлдвэрийн патентын эрхийг Хятад компани эзэмшдэг юм байна. Яагаад энэ технологийг сонгосон бэ? Энэ технологи хаана туршигдсан бэ?

Энэ дэлхий дээр хаана ч туршигдаагүй. Энэ үйлдвэр технологийн тусгай зөвшөөрлийг яагаад Засгийн газар өгсөн бэ? Хүхрийн 193 тонн хүчил агаарт Эрдэнэт, Булган аймгийн нутаг дэвсгэрт цацагдана. Хүхрийн бороо орно, судалгаа тайлан хийсэн үү? Эдийн засгийн хувьд алдагдалтай тооцоо байна.      

Түүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ