МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.15
Эрүүл мэнд

Ч.Ундрам: Цахим хөтөлбөрийн төслийн санхүүжилтэд хайнга хандсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2021,06,14/-ны хуралдаанаар “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Эрүүл мэндийн бодлоготой уялдуулж, бусад байгууллагатай холбоотойгоор цогцоор нь тогтоолын төсөлд оруулах хэрэгтэй. Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль 2003 онд батлагдаж байсан, Өрийн удирдлагын тухай хууль 2015 онд батлагдсанаар эхний хууль хүчингүй болсон. Үүнээс болж гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хоорондоо уялдаагүй, журмаар зохицуулж байгаа учраас Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийг дахин санаачилж хэрэгжүүлэх ёстой гэсэн санал хэлмээр байна.   

Түүний асуултад ажлын хэсгээс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ