2021.06.11
Хууль, эрх зүй
Ж.Бат-Эрдэнэ: Цаашдаа иргэд хаана байна, тэр газраа сонгуульд оролцох боломж бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Энэ жилийн сонгууль аятайхан боллоо. Сая Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль цэвэр сайхан болох боломж бүрдсэн үү, сонгуулийн үр дүн ямар байсан бэ? Цаашдаа энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байж, үр дүнтэй болох вэ? Автоматжуулсан байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор цаашдаа зуны сайхан өдрүүдэд иргэд хаана байна, тэр газраа сонгууль өгөх боломжтой болгох хэрэгтэй байгаа. Ингэж байж иргэн бүр оролцож, ирц өндөр гарна.
Түүний асуултанд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Булган аймгийн оюутны спортын наадам боллоо
2022.12.06
Булган аймагт оёдлын цех нээлтээ хийлээ
2022.12.06
Туркийн бирж хөгжүүлсэн туршлагаас судаллаа
2022.11.29
Хянан шалгах түр хороо тогтоолууд батлав
2022.11.15