МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн алдар гавъяагаараа манлайлсан иргэд шагналаа авлаа
2021.06.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинохайрхан дүүргийн алдар гавъяагаараа манлайлсан иргэд шагналаа авлаа

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргээс амжилт бүтээл, алдар гавъяагаараа манлайлсан хүндэт иргэддээ Төрийн болон Салбарын шагнал гардууллаа.

Сонгинохайрхан дүүрэг нь хуучнаар Октябрийн район буюу хэзээнээс нааш хөдөлмөрч, тууштай, бүтээлч иргэдээрээ алдартай дүүрэг юм. Хуучин цагийн сэхээтнүүд, өндөр боловсролтой иргэд одоог хүртэл Сонгинохайрхан дүүрэгт аж төрж байна.

Эдгээр тэргүүний иргэддээ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавъяаны улаан тугийн одон", "Алтан гадас" одон гардуулан өглөө. Мөн салбартаа он удаан жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэддээ салбарын шагналуудыг гардуулан өгч, Н.Учрал гишүүн аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ