МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Алтай аймаг СОЁЛЫН ХЭЛТЭС байгуулсан анхны аймаг боллоо
2021.06.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Говь-Алтай аймаг СОЁЛЫН ХЭЛТЭС байгуулсан анхны аймаг боллоо

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өөрийн сонгогдсон тойрог болох Говь-Алтай аймагт ажиллаж байгаа билээ. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймаг дахь соёлын байгууллагын албан хаагчидтай уулзлаа. 

Уг уулзалтын үеэр Боловсрол, соёлын салбарт идэвх зүтгэл гарган, хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль, салбарын шагналаар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар гардуулан өглөө.

Түүнчлэн төр, засгийн бодлого, шийдвэр, боловсрол, соёлын салбарт баримтлах чиглэл болоод 2022 оны төсөвт салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ