http 77

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорнод аймгийн Улсын аварга малчдын шагналыг гардууллаа
2021.05.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Дорнод аймгийн Улсын аварга малчдын шагналыг гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн өөрийн сонгогдсон тойрог болох Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр малчидтайгаа уулзаж, хаваржилдтын нөхцөл байдлын талаар ярилцаж, төр засгийн шийдвэр, дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, ажлаа тайлагнаж байна. 

Мал маллах ур ухаан ажил үйлсээрээ манлайлан ажиллаж байгаа малчин түмнээ шагнаж урамшуулах шийдвэрүүд хэдийнээ гарсан ч цар тахлын хөл хорионы улмаас өнөөдрийг хүртэл шагналаа гардан авч чадаагүй байсан Монгол Улсын аварга малчнаар тодорсон Дорнод аймгийн Матад сумын малчин Д.Цогтбаяр, Алтан ишигний эзэн Матад сумын малчин Л.Ганзориг, Цагаан-овоо сумын малчин Ч.Цогтгэрэл, Баяндун сумын малчин Д.Билэгсайхан нарт хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрүүдэд нэр хүндтэй шагналуудыг нь гардуулж өлөө.

Малчидтай нүүр тулан уулзаж хөөрөлдөхөд өвөл, хаврыг өнтэй давж дэлгэр зунтайгаа золгоод сайхан зусаж байна. Энэ жилийн хувьд Дорнод аймагт хур бороо элбэгтэй эрт зуншиж малын зоо, малчин түмний магнай тэнийсэн сайхан зун болох шинжтэй байгааг малчид хэлж байлаа.

Цар тахлын аюул удалгүй арилж Улс хувьсгалынхаа их ойг хотол түмнээрээ өргөн тэмдэглэх цаг айсуй. Монгол Улсын мөнхөд оршин тогтнохуйн нэг үндэс нь нүүдлийн мал аж ахуйн өв соёл юм. Энэхүү өв соёлоо хадгалах, өвлүүлэхэд нэгэн насны нөр их хөдөлмөрөө зориулан яваа малчин түмнийхээ хөдөлмөрийг үнэлэх, дэмжих талаар идэвхийлэн ажиллана гэдгээ Ц.Сэргэлэн гишүүн хэлж байлаа. 

ШИНЭ МЭДЭЭ