http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгаас төрөн гарсан алдартнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа
2021.05.27
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгаас төрөн гарсан алдартнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

Тулгар төрийн 230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, салбартаа идэвх санаачлагатай ажиллан, бусдыгаа тэргүүлсэн зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардуулллаа.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, 20-р зууны Манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн хүү Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн СҮХБААТАР-ыг Монгол Улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолоор

Орон нутгийн боловсролын салбарт 35 жил тасралтгүй ажиллаж, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн сургалтын технологийн уламжлал, шинэчлэлийг хослуулан, сурагчдын авьяас, чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 жил аймгийн БСУГ-ыг даргаар ажиллан, боловсролын салбарт дорвитой шинэчлэл хий буй Монгол Улсын Гавьяат багш Чойрогийн ОТГОНБАЯР-ыг Монгол Улсын АРДЫН БАГШ цолоор

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Б.Ганхуяг нь Дорнын говь ХХК-ийн Ерөнхий захирлаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж, Монгол Улсын АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН цол тэмдэгээр тус тус шагнууллаа.

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Борхүүгийн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар Дорноговь аймгаас төрөн гарсан Монгол Улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН нартаа цаашдын ажил үйлсэд амжилт хүсч, урт удаан насалж, мэлмий тунгалаг, өлмий бат орших ерөөл дэвшүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ