МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.25
Эдийн засаг, Худалдаа

Х.Ганхуяг: БГД-ийн 23-р хороонд сургууль, цэцэрлэгийн тендерийг хэрхэн зохион байгуулах вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл сонслоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 

"БГД-ийн 23-р хороонд бага сургууль, цэцэрлэгийн тендэр зарлагдаа, өмнөх гүйцэтгэгч маргаан үүсгээд 6 сар болчихлоо. Өнгөрсөн 7 хоногт шийдвэрлэсэн гэсэн ч өнөөдрийн байдлаар ажил дахиад маргаан болж зогссон байх юм. Энэ асуудлыг нэг мөр шийдэхгүй учраас харьяа яам, худалдан авах ажиллагаан газар хоорондоо шидэлцээд тодорхой шийд өгөхгүй байх юм. Ингэсээр барилгын гүйцэтгэл хийх гол улирал, цаг хугацаа алдагдаад байна. Энэ асуудалд дорвитой хариу өгч, шийдвэрлэх хэрэгтэй байна."

Түүний асуултанд Худалдан авах ажиллагааны газрын дарга болон БШУ-ын яамны газрын дарга нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ