МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.25
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Худалдан авах ажиллагаа хийгдэхгүй хоцроод байгаа шалтгаан юу вэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл сонслоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням:  

"Худалдан авах ажиллагаа хоцордог асуудал дээр яам тамгын газраас мэдээлэл ирэхгүй байна гэсэн тайлбар хийж байна. Үүнийг нэхэх тал дээр ямар ажил хийж байна. Хуулийн туслалцаа авах зүйл байна уу?

Биеийн тамир спортын улсын хороо 7 худалдан авах ажиллагаа байгаагаас мэдээлэл ирээгүй тул 5 нь хийгдээгүй юм байна. БШУ-ны яам 47 ажлаас 33 хийгдээгүй байна. Энэ асуудлыг тодруулж өгнө үү?"

Түүний асуултанд салбарын төлөөллүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ