http 1

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Би зовлонгоос жаргалыг хайж олсон
2021.05.24
Улстөр

Н.Учрал: Би зовлонгоос жаргалыг хайж олсон

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал түүнийг дэмжиж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал “У.Хүрэлсүх гэдэг хүнтэй бид 11 жил тасралтгүй хамтран ажиллаж ирсэн. Тэр бол сайн аав, сайн ах, сайн хань юм. Нэгэн цагт хайртай ханийнхаа эрүүл мэндийн төлөө үүрэгт ажлаа өгч, ханийнхаа мөрийг түшиж, сэтгэлийг тэтгэж, ханийн халамж үзүүлж чадсан сайн хань Охидынхоо эрдэм боловсролд анхаарсан, эмэгтэй хүн, эх хүнийг хүндэтгэдэг жирийн нэг эцэг хүн.

Хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлонг бүхнээс илүү ойлгож ядарсныг хайрладаг, задарсныг засагладаг удирдагч. Сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж  “Түмэн олны төлөө зүтгэх, гал эрмэлзэл, залуу насны эрч хүчээр босоод ирээрэй, миний дүү. Төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч, зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна.

Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт, эрдэнэст шунаснаас авааль гэргийдээ, алдрай үрсдээ, аав ээждээ, ахан дүүс, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж зүрхэндээ хайраар дүүрэн орших нь хамгийн том үнэ цэнэ юм байна. Би зовлонгоос жаргалыг хайж олсон. Хүн жаргаж явахдаа жаргалыг анзаардаггүй, харин зовлонгоос олсон жаргалаа ахиж алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдралд дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байх нь бүрэн нийцнэ.

ШИНЭ МЭДЭЭ