МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд тус аймгийн төгсөх ангийн сурагчдад 60 мянган маск өглөө
2021.05.21
Орон нутгийн хөгжил

Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд тус аймгийн төгсөх ангийн сурагчдад 60 мянган маск өглөө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болсон билээ. Гэхдээ зөвхөн ЭЕШ-д орох хичээлүүдээрээ давтлага авах бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, нэг ангид цөөн тооны сурагч хичээллэх, хүн хоорондын зай барих зэрэг зохицуулалттай хийх юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-уудад төгсөх ангийн 1247 сурагч танхимын давлагад хамрагдаж байна. Давтлага өдөрт 4-5 цагийн хугацаанд үргэлжлэх юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2 цаг тутамд амны хаалтыг солих шаардлагатай гэсэн зөвлөмжийн дагуу тооцоолж нэг хүүхдэд 50 ширхэг маск буюу нийтдээ 60 мянган маскыг анги удирдсан багш, сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагааг УИХ ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ -ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням нар хамтарч зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ