МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.20
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Хуульч бэлтгэхдээ олон улсын жишгээс суралцах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийг эргэлзэж байгаад дэмжихээр боллоо.Засах, сайжруулах зүйл байна. Энэ хуульд ойлгомжгүй зүйл их байна. Бусад хуультай уялдуулах шаардлага байна. Энэ 15 сургууль нэг ёсондоо 2 ажил хийж байна. Эрхзүйн боловсрол олгож байгаа мөн ирээдүйн хуульч бэлдэж байгаа.

Энэ сургуулиудыг төгссөн хүүхдүүдийн 80 хувь өөр ажил хийгээд явж байна. Зөвхөн 20 хувь нь хуульчаар ажиллаж байна. Германд бакалавр зэргийн өгөөд 2 жил хуульчийн туслахаар ажилладаг, гэхдээ УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж халтвардадгүй. Харин АНУ-д 4 жилийн бакалавр зэрэг олгоод энэ хүн хуулийн сургуульд 3 жил сурдаг. Бид энэ олон хувилбараас суралцах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ