http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Энхтүвшин: Хүнсний ногооны үрийг хэзээ хувиарлах вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2021,05,18/ хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

"Хүнсний ногооны үр хэзээ ирэх вэ? Тариалалт эхлээд аймгуудын хүнс хөдөө аж ахуйн газраар дамжин аж ахуйн нэгжүүдэд очсон байдаг шүү дээ. Одоо хүртэл аймгуудад үр байхгүй байна.

Түүнчлэн холбоотой асуудал биш ч гэсэн отор нүүдлээр явж үзэх хэрэгтэй байна. Дорно Говь, Дунд Говь аймаг хэцүү нөхцөлд байна. засгийн газрын шийдвэрээр 4 дүгээ сарын нэгэнд оторчидийг явуулна гэсэн байдаг, энэ хэрэгжихгүй байгаа учир өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Өвс тэжээлийн хангамжийг Дунд Говь, Дорно Говь аймгийн малчидруу хэзээ хувиарлах вэ? Тус газар очиж харах хэрэгтэй гэж үзэж байна.  

 Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Говийн бүсүүдэд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцах нь чухал байна

Одоогоор хүнсний үр очоогүй, мэдээллээ зөв өгнө үү? Хэд хоногоос очих юм байна. Мөн аймаг орон нутгийн хөдөө аж ахуй энэ долоо хоногт багтан тариалалтаа эхлүүлэх шаардлагатай байна.

Цаг агаарын байдал олон жилийн дундажтай адил байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Малчид болон нөхцөл байдалтай танилцан уулзалт хийхийг санал дэвшүүлж байна.

ШИНЭ МЭДЭЭ