http 128
Г.Амартүвшин гишүүн Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдыг мод тарих аянд идэвхтэй оролцохыг уриаллаа
2021.05.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Г.Амартүвшин гишүүн Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдыг мод тарих аянд идэвхтэй оролцохыг уриаллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг зохион байгуулсан билээ.

Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 хорооны айл өрхүүдэд 14 төрлийн модны 3250 ширхэг тарьц, суулгацыг хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн гагцхүү хүлээлгэн өгөөд зогсохгүй давхар гэрчилгээ олгосон бөгөөд тарьц суулгацын ургалтад анхаарах заавар, зөвлөмжийн хамтад нь хүргүүллээ. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин энэ 5 сарыг дуустал үргэлжлэх энэхүү аянд Хан-Уул дүүргийн иргэд, оршин суугчдыг дэвхтэй оролцохыг уриалсан юм.

ШИНЭ МЭДЭЭ