http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна
2021.05.18
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна

Гишүүд ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчитэй уулзлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, мэргэжлээ зөв сонгоход нь хувь нэмэр болох үүднээс Дорноговь аймгийн төгсөгчдөд “Шинэ Алхам-2021” гарын авлагыг  гардуулан өглөө.

Эрдэм оюуны их өргөөнөө амьдрал хэмээх их далайд шинэ алхамаа хийж аялах гэж буй нутгийн дүү нарт энэхүү ном нь мэргэжлээ зөв сонгоход туслаж, шалгалтандаа амжилт үзүүлэхэд өчүүхэн ч атугай тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна хэмээн гишүүд илэрхийлсэн юм.

 

Орон нутгийн барилгын компаниудын төлөөлөлтэй уулзлаа

Орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцож  буй барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж, төрийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Уулзалтаар орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт худалдан авах ажиллагаа, шилэн тендер шалгаруулалтын ил тод байдалтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлэн, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Сүүлийн 2 жилийн байдлаар орон нутгийн 20 гаруй компани 19,7 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн өнөөдрийн байдлаар Сайншанд суманд ЕБ-ын 2 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн бага сургууль, 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, Халдвартын эмнэлэг, Саран хөхөө театр, Ахмадын сувилал, Хүүхдийн парк, Цэвэрлэх байгууламж, Түрээсийн орон сууц, Замын-Үүд суманд Соёл урлагийн ордны барилгын ажлууд хийгдэж байна.

Сайншанд суманд эрүүл мэнд, халдваргүйтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  удирдлагуудтай уулзалт хийж, тус байгууллагуудад эмнэлгийн хамгаалах хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

 

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн Шагайн салбар хороо хамтран говийн нөхцөлд тохирсон шинэс, улиас, хайлаас зэрэг 6 төрлийн 10000 мод бүхий “Дорноговь-Ногоон төгөл” төслийг Сайншанд сум (Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим)-д 6.2 га талбайд байгуулж байна.

Тус төглийн мод тарих ажлыг “Хөвчийн бүргэд” ХХК 14-21 хоногийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд тарилтын дараах арчилгааг “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газартай хамтран хийх юм.

ШИНЭ МЭДЭЭ