МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөв иргэн-шинэ үеийн цэрэг хамтын хөгжил дэд хөтөлбөр иргэн, цэргийн харилцааны шинэ эрин үеийг хөгжүүлнэ
2021.05.18
Хүний эрх

Зөв иргэн-шинэ үеийн цэрэг хамтын хөгжил дэд хөтөлбөр иргэн, цэргийн харилцааны шинэ эрин үеийг хөгжүүлнэ

Цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамталж, зодож, эрүүл мэнд, амь насанд нь халдсан хэргүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд богино, дунд, урт хугацаандаа хэрхэн ажиллах, эрх зүйн орчинд ямар нэмэлт өөрчлөлт хийх, бусад авч буй арга хэмжээнүүдийг яаралтай боловсруулан ирүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа Зэвсэгт хүчний Жанжин штабд хүргүүлсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штабаас явуулсан
• Хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл болох 11 хуудас материал
• УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд болон УИХ-ын гишүүдээс тавьсан асуудлыг багцалсан мэдээлэл бүхий 10 хуудас материалтай уншиж танилцлаа.

Энэхүү материалын Хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд:
ЗӨВ ИРГЭН-ШИНЭ ҮЕИЙН ЦЭРЭГ ХАМТЫН ХӨГЖИЛ ДЭД ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, залуучуудыг багаас нь эх оронч, хүнлэг, хууль ёсыг дээдлэх үзэлтэй, ёс зүй, харилцаа хандлагын зөв төлөвшилтэй хүн болгоход гэр бүлийн орчноос эхлээд бүх шатны боловсрол, хүмүүжлийн байгууллага, төр, нийгмийн байгууллагуудтай Зэвсэгт хүчин хамтран ажиллаж цэргийн алба, сахилга зохион байгуулалтыг шинэ хандлагаар тодорхойлж, иргэн-цэргийн харилцааны шинэ эрин үеийг хөгжүүлж, цэргийн алба хаагчийн хөгжлийг хангахад оршино.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
богино хугацаанд /2021-2022/,
дунд хугацаанд /2023-2026/,
урт хугацаанд /2027-2030/ гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Зэвсэгт хүчний анги салбаруудад 2019-2020 онуудад
• Байнгын бүрэлдэхүүний сургалт
• Гэр бүлийн боловсрол
• Хүүхэд хамгаалал,
• Залуучуудын хөгжил,
• Өрхийн төсвийг хэрхэн зарцуулах,
• Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх,
• Нийгмийн асуудал
• Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байсан нь мэдвэл зохих зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олгох, сэдвүүдийг сонгосон нь сайшаалтай байна.

Цаашид ЗХЖШ-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Бодлогын түвшинд
2. Үйл ажиллагааны түвшинд сайжруулах, хэрэгжүүлэх, үе шаттайгаар шинэчлэх талаараа тусгасан нь нарийн зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг тусгасан нь Цэргийн ангид дахин гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ