МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Амжилт өөд гал эрмэлзлэл дүүрэн урагшлах оюун санаа минь оргилж байгаа шүү
2021.05.18
Улстөр

Н.Учрал: Амжилт өөд гал эрмэлзлэл дүүрэн урагшлах оюун санаа минь оргилж байгаа шүү

Зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр хэсэг хугацааны дараа УИХ-ын гишүүн Н.Учрал Төрийн ордон дахь ажлын өрөөндөө орлоо. Ажлын албаны залуустайгаа уулзаж маш их урам авав.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнагдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өрөөнд минь саатсан ерөөлтэй өдөр тохиолоо.

Н.Учрал гишүүн миний эрүүл мэндэд санаа зовниж  сэтгэл гаргаж байдаг хүн бүрт талархаж байна. Одоо Н.Учрал нь алзахгүй ээ. Тэвчих үе, тэсэх үеэ давж одоо тэмцэх үе дээрээ байна. Амжилт өөд гал эрмэлзлэл дүүрэн урагшлах оюун санаа минь оргилж байгаа шүү хэмээн өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ