МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал гишүүн ОУ-н парламентын холбооны удирдах товчооны хуралд оролцлоо
2021.05.14
Гадаад харилцаа

Н.Учрал гишүүн ОУ-н парламентын холбооны удирдах товчооны хуралд оролцлоо

2019 онд Катар улсын нийслэл Дохад зохион байгуулагдсан “Олон улсын парламентын холбоо”-ны 140-р ассамблейгаар УИХ-ын гишүүн Н.Учрал ОУ-н парламентын холбооны удирдах товчооны гишүүнээр сонгогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 142-р ассамблейн хурлууд энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд НҮБ-ын асуудлаарх байнгын хороонд харъяалагддагийн хувьд өнөөдөр /2021,05,13/ удирдах товчооны хуралдаа оролцлоо.

Олон талт үзэлд итгэх итгэл КОВИД-19 цар тахал бий болохоос ч өмнө хэдийнээ суларч байсны зэрэгцээ дэлхий дахинд тэгш бус байдал болон ядуурал нэмэгдэх, уур амьсгалын нөхөгдөшгүй хямрал, биологийн төрөл зүйлийн алдагдал, нөөц баялгийн зүй зохисгүй ашиглалт, өсөн нэмэгдэж буй цөмийн болон зэвсэгт мөргөлдөөний аюул зэрэг сорилыг шийдвэрлэх хүчин чармайлт дутмаг байсан.

Тус хурлаар олон талт харилцааны цар хүрээнд шийдвэрлэх 12 үүрэг, амлалтыг НҮБ-75 тунхагласыг онцлов. Эдгээр амлалтууд нь бүхэлдээ НҮБ-ын манлайлалтай, олон улсын хүчин чармайлтыг шинэчлэн, илүү тогтвортой, шударга, энх тайвныг эрхэмлэсэн дэлхийг бүтээх зорилго бүхий “Бидний нийтлэг хөтөлбөр юм” хэмээн Засгийн газруудын нэрлээд буй хөтөлбөрийг бүрдүүлэгч нэгэн хэсэг гэж үзэж байгаа ОУП Холбоо цорог тэмдэглэлээ.

Энэхүү хуралдаан нь 2021 оны зун нийтлэгдэх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томоохон тайланд тусгах зорилгоор НҮБ-75 Нийтлэг хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэгт парламентчдыг оролцуулах зорилгон дор явагдаж буй тул Н.Учрал гишүүн ажил хэрэгч саналыг илэрхийлсэн болно.

ШИНЭ МЭДЭЭ