МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал: Сонгуулийн өмнө Нийгмийн даатгалын сангаар шоу хийдгээ боль
2021.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Н.Учрал: Сонгуулийн өмнө Нийгмийн даатгалын сангаар шоу хийдгээ боль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнөөдрийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гээд оруулаад ирдэг. Гишүүд нь бууруулна гээд хууль санаачилдаг. Тэтгэврийн насын наашлуулдаг, цаашлуулдаг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар оролдож, шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал хүнд өвчний улмаас хэвтэрт орж, гадаадад эмчилгээ хийлгэн биеийн байдал нь сайжирч эх орондоо ир сэн. Тэрээр саяхнаас УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд цахимаар оролцон, тойрогтоо ажиллаж эхлээд байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ