МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн замын ажлыг эхлүүлэх үүрэг өглөө
2021.05.13
Зам, Тээвэр

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн замын ажлыг эхлүүлэх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан холбогдох албаны төлөөллүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Уг ажлын хэсэг Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 120.8 км хатуу хучилттай автозамын заслын ажлын явцтай танилцаж тус ажлыг 14 хоногийн дотор эхлүүлэх үүргийг Ерөнхий сайдын зүгээс гүйцэтгэгч талуудад өглөө. Энэхүү зам нь Сэлэнгэ аймгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий чухал бүтээн байгуулалт юм. Төлөвлөгөө ёсоор 2022 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.

ШИНЭ МЭДЭЭ